Туулын хурдны замыг 2027 оны зун нээнэ

img

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийн нөхцөл байдал одоо байгаагаасаа илүү муудахгүй. Иргэдэд олгох 0.07 га газрыг хотын төвийн зургаан дүүрэгт олгохгүй. Шинээр хашаа тэлж, гудамж сунгаж барихыг хориглосон. Түгжрэл бууртал Улаанбаатар хотод шинээр автомашины дугаар олгохоо больсон. Хуучин машины дугааруудыг шилжүүлж, худалдан авч байна. Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээхээр шахуу төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орчим хувиар буурна. Мөн Тойрог хурдны замын төлөвлөлтийг хийж, тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг гуравдугаар сарын нэгэнд зарлана. Трамбай төслийн тухайд нэгдүгээр сардаа багтан мөнгөө босгохоор болж байна.

Дотоод бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст дуусаж байна. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөр графикийн дагуу төлөгдсөөр 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлөгдөөд дуусна. Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг ашиглаж арга хэмжээ авсны хүчинд энэ өвөл Улаанбаатар хотод тог тасралгүй өвөлжиж байна. Эрчим хүчний салбарт хотоос гаргасан хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орсон. Дотоод бондын мөнгөөр Багануурт 50 МВт-ын станц барьсан. Үүнийг бид маш богино хугацаанд барьсан.

Монгол Улс анх удаа ДЦС 5 төслийг хэрэгжүүлэх гэж байна. 2027 онд энэ станц ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсэг орон сууцжих дулааны боломж нөхцөл бүрдэхээс гадна цахилгаан хангамжийн найдвартай том эх үүсвэртэй болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Doris_Bella:
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com I am posting this because I am so happy getting my stolen Bitcoin back. I am not the first to recommend them because his recommendations can be seen everywhere
2025-12-22