Өнөөдрийн байдлаар 9000 тонн автобензин байна

img

 

АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин (манай улсын 4 өдрийн хэрэглээ) байна. Буух өртөөдөөр,

  • Толгойт өртөө – 42 вагон
  • Аршаант өртөө – 13 вагон
  • Улаанбаатар өртөө – 6 вагон
  • Эрдэнэт өртөө -5 вагон
  • Дархан өртөө - 6 вагон
  • Сайншанд өртөө – 3 вагон тус тус байна.

Мөн буух өртөөдийг чиглэн замд 75 вагон Аи-92 автобензин орж ирж байна.

2025 оны 12 дугаар сарын 01-22-ний өдрүүдэд нийт 45932 тонн Аи-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 133889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонн тус тус орж ирээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ