СУРАГЧДАД УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОЖ БАЙНА

img

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхэлж, хүүхдүүд урт хугацааг гэртээ өнгөрөөх өдрүүд эхэллээ. Үүнтэй холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн сургалтыг зохион байгуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр ЭМЯ, НЭМГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран нийслэлийн долоон дүүргийн гэр хороололд байрлах сургуулиудын ахлах ангийн сурагчдад угаарын хий, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх арга зам, анхны тусламж үзүүлэх зааварыг зааж зөвлөж байна. Мөн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн хүүхдүүд угаарын хийн хордлогын хор нөлөө, сэргийлэх боломжийн талаар жүжигчилсэн тоглолт бэлтгэн сурагчдад толилуулж буй юм.

Энэхүү сургалтыг өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад зохион байгуулсан бөгөөд даваа гаригаас эхлэн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн сургуулийн сурагчдыг хамруулна.

World Health Organization Mongolia

Эрүүл Мэндийн Яам

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Монголын Хүүхдийн Ордон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ