УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба ДЭМБ-ын дэмжлэгээр ЭМЯ, НЭМГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж буй билээ.
Тус сургалтад өнөөдөр /2025.12.15/ Баянзүрх дүүргийн "E start" сургууль, 68 дугаар сургууль, 79 дүгээр сургууль, Амгалан цогцолбор сургууль, 85 дугаар сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн сурагчдыг хамруулж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ