СОНГИНОХАЙРХАН, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГТЭЙ БОЛЛОО

img

 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, ДЭМБ, ЭМЯ, НЭМГ-аас хамтран зохион байгуулж буй угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн сургалтыг өнөөдөр /2025.12.17/ Сонгинохайрхан дүүргийн 67, 76 дугаар сургууль, Баянгол дүүргийн 146, 113 дугаар сургуульд зохион байгууллаа.

Сургалтад тус сургуулиудын 9, 10, 11 дүгээр ангийн сурагчид хамрагдаж, угаарын хийн талаар ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болов.

Нийслэлийн гэр хорооллын бүсийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох тус сургалт маргааш Хан-Уул дүүргийн сургуулиудад зохион байгуулагдана.

World Health Organization Mongolia

Эрүүл Мэндийн Яам

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ