О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” шагналд нэр дэвшлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 оны шилдгүүдэд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлав.
Энэ удаагийн шилдгийг “Оны шилдэг өсөж буй од”, “Оны шилдэг эмэгтэй жүдоч”, “Оны шилдэг эрэгтэй жүдоч”, “Оны шилдэг цэвэр ялалт”, “Дасгалжуулагчийн шилдэг амжилт”, “Шилдэг агшин”, “Энхтайвны төлөөх шилдэг төсөл”, “Жүдо бөхийн хүүхдийн шилдэг төсөл” гэсэн найман номинацаар тодруулах юм. “Шилдэг цэвэр ялалт” номинацад 12 орны 18 бөхийн ялалтууд нэр дэвшсэний дотор олон улсын хэмжээний мастер О.Уранбаяр бий.
Тодруулбал, Италийн Кенни Бедел, Гүржийн Этэри Липартелиани, Лаша Шавдатуашвили, Гурам Тушишвили, АНЭУ-ын Казбек Нагучев, Германы Маша Баллхаус, Испанийн Луис Лопес, Шведийн Ида Эрикссон, Солонгосын Ким Мин Жон, И Хёон Жи, Бразилын Рафаэль Македо, Рафаэль Силва, Монголын О.Уранбаяр, Францын Беландин Понт, Японы Юүдай Танака, Нанако Цүбонэ, ОХУ-ын Инайл Тасоев, Адам Цечоев нар өрсөлдөж буй бөгөөд ялагчийг үзэгчдийн саналаар шалгаруулах аж. Олон улсын хэмжээний мастер О.Уранбаярын тухайд Улаанбаатарын “Их дуулга”-ын хагас шигшээд Японы Юүдай Танакаг ялсан иппоноороо нэр дэвшиж байгаа юм.
Тэгвэл “Шилдэг эмэгтэй жүдоч”-д Японы Абэ Үта, Кажү Харүка, Шихо Танака,Гүржийн Этэри Лепартелиани, Италийн Алисе Белланди, Ассунто Скутто, Солонгосын Ким Хаюн нар дэвшив. Харин “Шилдэг эрэгтэй жүдоч”-д Францын Бенжамин Габа, Оросын Тимур Арбузов, Матвей Каниковский, Инал Тасоев, Японы Рюүжү Нагаяма, Такеши Такеока, Санширо Мүрао нарын долоон жүдоч өрсөлдөж байна.
Үүнээс гадна “Өсөх буй од” номинацад Хятад Хуй Шинран, Тажикстаны Асадуллоев Мухиддин, Францын Канкан Селиа, Гүржийн Иракли Когинашвили, Солонгосын И Хёонжи нар нэр дэвшив.
Шилдгүүдийн саналыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээн авах бөгөөд шагналыг хоёрдугаар сарын 7, 8-нд Францын Парист болох “Их дуулга”-ын үеэр гардуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ