УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 30 СУРГУУЛИЙН 4000 СУРАГЧ ХАМРАГДЛАА
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба ДЭМБ-ын дэмжлэгээр ЭМЯ, НЭМГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт өнөөдөр /2025.12.18/ Хан-Уул дүүргийн 7, 60, 114, 118 дугаар сургуульд зохион байгуулагдав.
Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд байрлах 114 дүгээр сургуульд зохион байгуулагдсан сургалтад Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн оролцож, хүүхдүүд хэзээ ч балчирддаггүй, тэд шаардлагатай үед гэр бүлээ хамгаалах хүчтэй байдгийг онцолж, аливаа эрсдэлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь урьдчилан сэргийлэх чухал алхам гэдгийг сурагчдад захилаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 08-18-ны өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр өндөрлөв.
Тус сургалтад нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах ерөнхий боловсролын 30 сургуулийн 4000 гаруй сурагч хамрагдаж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэгтэй боллоо.
World Health Organization Mongolia
СЭТГЭГДЭЛ БИЧИХ