Шатахууны үнэ, нийлүүлэлтийн асуудлаар 11.00 цагаас мэдээлэл хийнэ

img

 

Шатахууны нийлүүлэлт тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор ШТС-ууд дахь автомашины дараалал эрс нэмэгдсэн. Мөн өчигдөр оройноос шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.

Тэгвэл энэ талаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын дарга П.Баянбаатар нар шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ