HLTV Топ 20: The MongolZ-оос хэдэн тамирчин багтах бол?

img

 

Цахим спортын "CS" төрлийн хамгийн том мэдээ, мэдээллийн платформ болох "HLTV"-ийн зүгээс тун удахгүй энэ оны топ 20 тамирчныг тодруулах гэж байна. Эхний тамирчин маргааш буюу арванхоёрдугаар сарын 24-ний тодрох учиртай.

Уламжлал ёсоор нэгдүгээр сарын 10-н хүртэл өдөр бүр нэг тоглогчийг танилцуулж, HLTV-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр топ гурван тамирчинг танилцуулна.

Мэдээж тамирчдыг тодруулах гол үзүүлэлт нь өнгөрч буй 2025 оны томоохон тэмцээнүүдэд үзүүлсэн хувийн статистик, багийн амжилт нь байх болно.

Өмнөх жилүүдийн тухайд "The MongolZ"-оос топ 20-д багтаж байсан түүх үгүй. Тэгвэл энэ жил багтах шинжтэй. Ялангуяа "Senzu", "Techno", "910" нарын аль нэг нь байх болно гэх яриа гарчээ. Үзүүлсэн амжилт, тоглолт зэргийг нь харвал "The MongolZ"-оос энэ жил нэг бүү хэл хоёр ч тамирчин багтахыг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн жил "donk" топ 20 тамирчинг тэргүүлж, "m0NESY", "ZywOo" нар удаалсан түүхтэй. Харин энэ жил "ZywOo" тэргүүлэх нь бараг л ойлгомжтой биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ