Ял авч байсан М.Баярмагнайг Сангийн яамны ТНБД-аар томилох уу?

img

 

Ж.Ганбат Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор түүний оронд хэн томилогдох вэ гэсэн асуулт өчигдрөөс эхлэн олны анхаарлын төвд орлоо. Тэгвэл уг албан тушаалд Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шүүхээс хоёр жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхээ хасуулж, 10 сая төгрөгийн торгуулийн ял авсан М.Баярмагнайг томилохоор зэхэж буй гэх мэдээлэл ил болов.

Хамгийн ихээр “хулгайтай тэмцэнэ” хэмээн мэдэгдэж ирсэн Ерөнхий сайд Г.Занданшатар улсын санхүүгийн бодлогын гол зангилаа болсон яаманд, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан этгээдийг залах гэж буй нь олны гайхшралыг төрүүлж байна. Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ёс зүйн өндөр шалгуур хангах ёстой төрийн албанд ийнхүү ял шийтгэлтэй хүмүүсийг томилж байгаа нь ямар логик, ямар зарчмаар явагдаж байна вэ?

Төрд бодит хохирол учруулсан Б.Мөнхтамир, М.Баярмагнай зэрэг хүмүүсийг Монгол төрөөс холдуулахын оронд албан тушаалаар “шагнаж” буй мэт шийдвэрүүд нь олон нийтийн итгэлийг алдагдуулсаар байна. Ерөнхий сайд Г.Занданшатар М.Баярмагнайтай нэг нутаг. Тиймдээ ч ял зэмтэй нутаг нэгтнээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох улс төрийн тохироо хийжээ.

Авлигын индексийн олон улсын судалгаагаар Монгол Улсад шударга ёс, авлигаас хараат бус байдал хангалтгүй хэвээр байгаа нь санамсаргүй тохиолдол биш. Яг иймэрхүү ёс зүйн шаардлага хангахгүй, олон нийтийн итгэл алдарсан томилгоонууд л уг үнэлгээг доош татсаар байна. Б.Мөнхтамир, М.Баярмагнай мэт жишээ нь Монголын төрд авлига, хариуцлагагүй байдал яагаад арилахгүй байгаагийн тодорхой илрэл юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ