Тэтгэврийг хэрхэн нэмэх асуудлыг 12-р сарын 31-нд ЗГ хэлэлцэхээр хойшлууллаа

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл болон бусад 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох” ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Харин ГБХНХ-ын сайд Т.Аубакир сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Тэтгэврийн асуудлыг хэрхэн шийдэх асуудлыг 12-р сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлууллаа" гэв.

Мөн "Төсвийн байгууллагууд хэмнэлт хийж, чиг үүргийн давхцалыг арилгах замаар бүтээмжид үндэслэн цалингийн хэмжээг тогтоон ЗГ-ын хуралдаанд оруулж ирэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ