72 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ECO ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖ, УТААТ ТОРТГИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛНА

img

 

“САУСГОБИ СЭНДС” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, “ЭКО МАЙН СИСТЕМС” ХХК-тай санхүүгийн дэмжлэг үзүүлэх гурван талт гэрээ байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд Хан-Уул дүүрэгт Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр ашиглаж буй 72 автомашины яндангаас ялгарах хорт хийн нэгдэл, утаат тортгийн хэмжээг бууруулах ECO төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлнэ.

ECO төхөөрөмж суурилуулснаар автомашины яндангаас ялгарах хорт хийн нэгдлийг 90 хүртэл хувиар бууруулж, шатахууны зарцуулалтыг 20–30 хувиар хэмнэх боломж бүрдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ