Монгол Улсын Төрийн далбааны өнгөөр Сэмюэл Бекетт гүүрийг гэрэлтүүлэв

img

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааны өнгөөр Сэмюэл Бекетт гүүрийг энэ сарын 29-нд гэрэлтүүлэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Ирланд Улсын Дублин хотын захиргаатай хамтран уг ажлыг зохион байгуулав. 

Монгол Ирланд Улс хооронд 1998 оны арванхоёрдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Өнөөдрийн байдлаар, тус улсад манай улсын 5800 гаруй иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ