Банк, ББСБ-ууд лизинг, ломбардыг давхар ажиллуулж иргэдийг өр, лизингийн гинжинд оруулж байна
УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж буйгаа зарласан. Тэгвэл энэ талаараа тэрбээр "Санхүүгийн дарамтаас ЧӨЛӨӨЛЬЕ. “Бүртгэл” нэртэй зөвшөөрөл бол зүсээ хувиргасан хүнд суртал. Иргэдийг чирэгдүүлж, бизнесийг дарамталж байна. Банк, ББСБ-ууд хамаарал бүхий лизинг, ломбардыг давхар ажиллуулж, иргэдийг аппликэйшнээс аппликэйшн рүү дамжуулан өр, лизингийн гинжинд оруулж байна. Энэ бол зах зээл биш далд мөнгө хүүлэлт. Хуулийн цоорхойг хааж, давхар санхүүгийн сүлжээг цэгцэлж, иргэдийн эрх ашгийг хамгаална" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ