Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдлээ

img

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгдлээ. Эмнэлэгт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 8 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5150 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3212, 5-9 насны 1790 хүүхэд, 15-19 насны 1738 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

RobertBCoffey:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... www.join.work27.com
2025-12-30