Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно

img

 

Маргааш буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцохоор болсон билээ. Тодруулбал,

-Хурд хэтрүүлэх,

-Гэрэл дохио зөрчих,

-1-р эгнээгээр явах,

-Эгнээ байр буруу эзлэх,

-Автобусны буудал дээр зогсох,

-Үргэлжилсэн шугам давах,

-Урсгал сөрөх,

-Хориотой газар зогсох,

-Явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ гэв.

Мөн замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэж байгаа бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ