“Улаанбаатарын мөнгөн шөнө“ цэнгүүний хөтөлбөр
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Мөнгөн шөнө" цэнгүүнийг өнөөдөр /2025.12.31/ төв талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна. Энэ жил "Бүтээлч хот-шинэ Улаанбаатар” уриан дор нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, соёл, урлаг, технологийн өндөр түвшний хот болгон хөгжүүлэх зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах юм. Энэ удаагийн "Мөнгөн шөнө" цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.
Цэнгүүн нийт дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд The HU хамтлаг төв талбайд үзэгч олонд уран бүтээлээ толилуулна. Баярын арга хэмжээ 21:00-00:30 цаг хүртэл үргэлжлэх юм. "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүний хөтөлбөрийг танилцуулья.
Нэгдүгээр хэсэг
- 21:00-21:01 Лазер гэрэл, дэлгэцийн хосолсон үзүүлбэр
- 21:01-21:10 “Өвлийн аяз” тайзны зохиомж, циркийн үзүүлбэр, “Cabaret” бүжгийн үзүүлбэр /Уран бүтээлчдийн нэгдсэн парад/
- 21:10-21:12 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын эхлэл
- 21:12-21:19 “Цасан аялгуу”, “Сайн байна уу санаандгүй хонгор чи минь”МУГЖ, поп дива, дуучин Т.Ариунаа
- 21:20-21:30 “All in Hit” хит дууны цомирлог Нэгэн зүгт, Sync, Take off хамтлаг
Хоёрдугаар хэсэг
- 21:32-21:34 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын хоёрдугаар хэсгийн эхлэл
- 21:34-21:38 “Street dance” бүжгийн үзүүлбэр UB DANCE бүжгийн хамтлаг
- 21:38-21:48 “Харанга”, “Дандаа хайртай” Gangbay хамтлаг
- 21:48-21:52 “Mongol swag” Реппер Young Mo’G
- 21:52-22:00 “Let me down”, “Marilyn Monro” Дуучин MVCHI
- 22:00-22:03 “Street dance” бүжгийн үзүүлбэр UB DANCE бүжгийн хамтлаг
- 22:03-22:13 “Миний нийслэл – 1983-1986”, “Гацуурхан” Lemons хамтлаг Хө
- 22:13-22:23 Remix /Реппер Ginjin/
- 22:23-22:33 Гэрэл болон лед дэлгэцтэй хосолсон үзүүлбэр “Авьяаслаг Монголчууд – 2016”, Авьяаслаг Азичууд – 2017” шоуны шилдэг оролцогч, дижитал бүжигчин Б.Шижирбат
Гуравдугаар хэсэг
- 22:33-22:35 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын гуравдугаар хэсгийн эхлэл
- 22:33-23:00 “Хундгаа өргөе”, “Баяртай хуучин он минь баяртай” МУАЖ,“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “It,s beginning Christmas”“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, Азийн шилдэг каунтри дуучин Э.Энх-Эрдэнэ, “Шинэ жил манайд ирлээ”, “Цагаан шөнө”, “Шинэ жилийн шөнө” МУГЖ, поп дива, дуучин Б.Сарантуяа, “All I want for Christmas is you” Silk way star шоуны ялагч, дуучин Мишээл, “Сүлд модны наадам” МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Э.Энх-Эрдэнэ, Мишээл
Дөрөвдүгээр хэсэг
- 23:00-23:04 “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт
- 23:05-23:09 “Баярлалаа” “Увертюра” хамтлаг
- 23:09-23:11 2025 онд Монгол Улсынхаа нэрийг гаргасан тамирчид, урлаг соёлын алдартнууд, салбар салбарын төлөөллүүдэд баярлаж талархаж буйгаа илэрхийлэх
- 23:11-23:12 2025 оны амжилтын эзэдийг дэлгэцээр харуулна
- 23:12-23:14 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг алдаршуулах, 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид үзэгчидтэй мэндчилэх
- 23:14-23:16 The MongolZ багийг алдаршуулах
- 23:16-23:18 Оюун ухааны спортын тамирчдыг алдаршуулах, оюун ухааны спортын тамирчид үзэгчидтэй мэндчилэх
- 23:18-23:20 Дуучин Ж.Мишээл үзэгчидтэй мэндчилэх
- 23:20-23:22 “Physical asia” шоуны Монгол улсын багийн төлөөлөл үзэгчидтэй мэндчилгээ дэвшүүлнэ
- 23:22-23:24 “The Hu” хамтлаг, үзэгчидтэй мэндчилэх
- 23:24-23:26 Өвлийн өвгөн, цасан охид
- 23:26-23:29 Монгол бахархлуудад бэлэг гардуулах ёслол
- 23:29-23:30 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тайзнаас мэндчилгээ дэвшүүлэх
- 23:32-23:33 “The Hu” хамтлаг
- 23:33-23:53 “Unright destined Mongol”, “The Gereg”, “Grey Hun”, “Yuve Yuve” “The Hu” хамтлаг уран бүтээлээ толилуулна
- 23:53-00:00 Хамтдаа тоолж Шинэ оноо угтах
- 00:00-00:10 “This is Mongol”, “Wolf Totem” The Hu хамтлаг
- 00:00 – 00:10 Ёслолын буудлага буудаж, он солигдох /Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг болон Монголын Хүүхдийн ордны гадна талбайд/
- 00:14-00:30 DJ set DJ GEZEG
СЭТГЭГДЭЛ БИЧИХ