“Монголын төмөр зам” ТӨХК улсын төсөвт 49.6 тэрбум төгрөг төвлөрүүлэв
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2025 онд төмөр замын тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж, нийт 8,764,590 тонн ачаа тээвэрлэн төлөвлөгөөгөө 113 хувиар биелүүллээ.
Тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай зохион байгуулсны үр дүнд 2025 онд улсын төсөвт 49.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэв.
Энэхүү үзүүлэлт нь 2024 онд улсын төсөвт төвлөрүүлсэн дүнтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ