Үс засуулбал эд, мал арвидна
2026-01-02, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14
Аргын тооллын: 2026-01-02, Баасан гараг
Наран ургах шингэх: 08:42-17:10
Үс засуулбал: Эд, мал арвидна.
Аргын тооллын 1 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 14, Гөрөөсөн толгой одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ