М.Батчулуун нь өмнө нь хүн амины хэрэг үйлдэж байжээ

img

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дунд Дарь-эхэд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Дээрх гэмт хэргийн улмаас 4 настай охин 8 сартай жирэмсэн ээжийнхээ хамтаар амиа алдаж, 3 настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа юм.

Хэргийг хөрш айлын сэтгэцийн өвчтэй 48 настай Б.Батчулуун гэх эрэгтэй үйлдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл шүүхээс "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд Б.М(эм,30н), С.А(эм,4н) нар нь цээжний дээд хэсэгт хутгалуулсан шархтай нас барсан, мөн С.А(эм,2н)-н баруун гарын шууны дотор, далны хэсэгт 2 удаа зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 23 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах баривчлах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Өмнө нь хүн алсан алуурчинг сул чөлөөтэй явуулж байснаас ийм аймшигт хэрэг гарсан байна. Буруутан нь хууль хүчнийхэн. Одоо дахиад суллахгүйгээр буудах хэрэгтэй
2026-01-08
Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-01-07