ХОШУУЧ ГЕНЕРАЛ П.В. ПЕТРУНИНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В. Петрунинийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Баасандамба Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хошууч генерал П.В. Петрунин болон атташегийн албаны бүрэлдэхүүн чухал хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ