Н.ЛХАГВАСАЙХАН ДЦШ-ЫН ДАРГА БОЛОВ

img

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны Б/01 дүгээр тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томиллоо.

Доктор (Ph.D), хурандаа Н.Лхагвасайхан нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байсан юм.

Сануулахад өнгөрөгч оны 12-р сарын 24-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарч, цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ