МУУҮА Аудиторуудтай уулзалт зохион байгууллаа
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) нь НҮБХХ-ийн “Интегра санаачилга: Эрдэс баялгийн менежментийн шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Жижиг, дунд компаниудад зориулсан хариуцлагатай уул уурхай” төслийн хүрээнд Хариуцлагатай уул уурхайн кодексийн хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгэж буй аудиторуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Хариуцлагатай уул уурхайн кодексийн гурван гарын авлагын агуулгыг сайжруулан шинэчлэх, мөн хөндлөнгийн үнэлгээ хийх явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд болон тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудын талаар харилцан санал солилцов.
Уулзалтын дүнд гарын авлагуудын бүтэц, үнэлгээний шалгуур, хэрэгжилтийн бодитой байдал, мөн жижиг, дунд уурхайн компаниудад нийцтэй байдал зэргийг илүү тодорхой, ойлгомжтой болгох нь чухал гэдэгтэй санал нэгдэж, цаашид үнэлгээний үйл явцыг илүү үр нөлөөтэй, оновчтой болгох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ