ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДЛАА

img

 

Гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, нэмэлт орлоготой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвд “Уламжлалт гар урлалтын төв” нээлтээ хийсэн.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, НЖДҮҮДТ-ийн дарга Д.Ундармаагийн хамтаар ЖДҮ эрхлэгч нартай уулзлаа. “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д өнөөдрийн байдлаар арьсан урлал, эсгий, ноосон урлал, үндэсний хувцас урлал, чулуун урлал зэрэг олон чиглэлийн ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр үйлдвэрлэгчид бүгд дэд бүтэц нь шийдэгдсэн, тоног төхөөрөмж бүхий тухтай ажлын байртай болсон. Нөгөөтээгүүр эдгээр үйлдвэрлэгчид суралцах хүсэлтэй хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж ажиллуулах боломжтой болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ