ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРЧИН БА МЭДЭЭЛЛИЙН АЖИЛЛАГАА СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Зэвсэгт хүчний Жанжин штаб долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг”-ийг тусгай төлөвлгөөгөөр зохион байгуулж хэвшсэн бөгөөд зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд хуваарийн дагуу энэхүү арга хэмжээг хариуцан зохион байгуулж, салбар бүрийн мэргэжилтэн шинжээчдийг урин тал бүрийн сонирхолтой шинэлэг мэдээллийг бие бүрэлдэхүүндээ хүргэн мэдлэгийг нь тэлдэг уламжлалтай.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийг ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн хамт олон удирдан явуулж “Хэвлэл мэдээллийн орчин ба мэдээллийн ажиллагаа” сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Уг мэдээллийн гол агуулга нь орчин үеийн технологижсон дэлхий ертөнцөд мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, мэдээллийн дайн түүний нөлөө, Зэвсэгт хүчний хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, цаашдын төлөвийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
Өнгөрсөн онд шинээр байгуулагдсан Хэвлэл мэдээллийн хэлтэс нь Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагаа, алба хаагчдын ололт амжилт, өдөр тутмын ажлыг олон нийтэд үнэн зөв, шуурхай, нэгдсэн бодлогоор хүргэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогыг хэрэгжүүлэх, байгууллагын эерэг имиджийг бүрдүүлэх, цахим орчин дахь мэдээллийн урсгалыг зохицуулах, мэдээллийн аюулгүй байдал, ёс зүйн шаардлагыг төлөвшүүлэхээр зорьж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ