Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалт боллоо

img

 

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭХ 10 ЖИЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗОРИЛГОТОЙ ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Швейцарын Давос хотод 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан боллоо. Дэлхийн аялал жуулчлалын ирэх арван жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв. 

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов. Уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь валютын орлогыг нэмэгдүүлэх нэг суваг болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход томоохон түлхэц үзүүлнэ. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмжинэ гэдгээ илэрхийлэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар уг чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др.Истван Үехэе, Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vivian Edwin:
CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY EXPERT / HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER After losing $780,000 worth of bitcoin . I thought I'd never recover my money back. I've been in this predicament, and I can attest to the frustration and helplessness that come with it until I met a testimony from Alexa Jason online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped him recover his funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@ gmail.com website; https://geovcoordinateshac.wixsite . com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker Luckily for me as I speak to you all, my funds have been recovered and were delivered to me within 24 hours. I can't thank GEO COORDINATES RECOVERY HACKER enough for the incredible help they provided during one of the toughest times in my life. I will forever be grateful to them for giving me back not only my money but also my peace of mind.
2026-01-24