Авлигын хэргээр саатуулагдсан Д.Тогтохсүрэн автомашингүй
Авлигатай тэмцэх газар “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг саатуулжээ
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж, түүнийг 48 цагийн хугацаатай түр саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Хуулийн байгууллагын мэдээллээр, Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд зохион байгуулсан нэгжлэг нь прокурорын зөвшөөрлөөр, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд явагдсан байна. Одоогоор түүнийг ямар гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар албан ёсны мэдээлэл өгөгдөөгүй байгаа бөгөөд хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Д.Тогтохсүрэн нь өмнө нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд одоогоор “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа юм.
Түүний Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар:
-
Өөрийн орлого: 159 сая төгрөг
-
Гэр бүлийн орлого: 38 сая төгрөг
-
Нэг нийтийн орон сууц: 800 сая төгрөгийн үнэлгээтэй
-
Мал аж ахуй: 14 сая төгрөгийн үнэлгээтэй
-
Үнэт эдлэл: 10 сая төгрөгийн үнэлгээтэй
-
Дотоодын банкинд хадгаламж: 6 сая төгрөг
-
Зээл: 150 сая төгрөг
-
Автомашин: Автомашингүй гэж мэдүүлсэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ