Монголчуудын ''давраа'' зан
Монголчууд и- спортоор нэрд гарч эхэлсэн нь саяханых бөгөөд Монголз баг л анхны түүхэн амжилтуудыг гаргасан. Гэхдээ ялагдал хүлээдэггүй баг, спорт гэж хаана ч байдаггүй. Польшийн Краков хотод зохион байгуулагдаж буй Intel Extreme Masters (IEM) Kraków 2026 тэмцээний эхний тоглолтод манай баг Европын G2 Esports-тэй учраа таарч, 0:2-ийн харьцаагаар хожигдлоо. Тоглолт Best of 3 форматаар явагдсан бөгөөд эхний Dust2 map дээр G2 баг илт давамгайлж, The MongolZ-ийг 13:2-оор буулган авсан юм. Харин хоёр дахь Ancient map илүү өрсөлдөөнтэй болж, Монголын баг оноо ойртуулж тоглосон ч шийдвэрлэх мөчүүдэд алдаа гаргаснаар 13:11 харьцаагаар дахин ялагдал хүлээлээ. Энэхүү үр дүнгээр The MongolZ баг дээд лэйблээс мултарч, тэмцээнийг доод лэйблээр үргэлжлүүлэх нөхцөл байдалд орлоо. Гэхдээ энд ялалт байгуулж чадвал плей-оффт шалгарах боломж бүрэн хадгалагдаж байгаа юм. Мэргэжилтнүүдийн зүгээс Монголын багийн хувьд эхний map дээрх хамгаалалтын сул тоглолт, мөн шийдвэрлэх раундуудад туршлага дутсан байдал ялагдлын гол шалтгаан болсон гэж дүгнэж байна. Харин багийн довтолгооны үеийн зохион байгуулалт, зарим тоглогчдын индивидуал гүйцэтгэл эерэг үнэлгээ авсан байна. Азийн бүсийг төлөөлөн өрсөлдөж, зөвхөн Монгол улсаа биш бүтэн тивийг төлөөлж буй эх орон нэгт залуусаа монголчууд маань мөн л сурсан зангаараа шүүмжилж, нийгмийн сүлжээнд янз бүрийн пост "үерлүүлж" байна. Үүнийг л монголчуудын давраа зан гээд байгаа юм. Саяхан болтол ийм хэмжээний амжилт Монголын хувьд сураггүй байсан. Ази төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монголзын залуус энэ удаад ялагдал хүлээсэн ч өмнө нь олон ялалт байгаа нь мэдээж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ