Нойр булчирхай эмчлэгддэг болох нь...

img

 

Испанийн судлаач Мариано Барбасид тэргүүтэй эрдэмтдийн баг нойр булчирхайн хорт хавдрыг хулганын биед гурван төрлийн эмийн хослол ашиглан бүрэн устгаж чадсанаа мэдээллээ.  
 

Судалгаанд хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх болон хавдрын орчныг сулруулах үйлчилгээтэй гурван төрлийн эмийг хамтад нь хэрэглэсэн байна. Үүний үр дүнд туршилтад хамрагдсан хулгануудын хавдар бүрэн арилж, зарим тохиолдолд дахин үүсээгүй ажээ.  
 

Эрдэмтдийн зүгээс нойр булчирхайн хавдар нь эмчилгээний хувьд хамгийн хүндрэлтэй хорт хавдрын нэг бөгөөд шинэ арга нь ирээдүйд эмчилгээний шинэ боломжийг нээж магадгүй гэж үзэж байна.  
Гэсэн хэдий ч энэхүү туршилт нь одоогоор зөвхөн амьтанд хийгдсэн тул хүний биед хэрэглэхээс өмнө клиникийн шатны туршилтууд зайлшгүй шаардлагатайг судлаачид онцолжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cyberspacehacker002@gmail.com IS THE BEST:
We are living in a digital age where our devices play a central role in cheating and infidelity between spouses. But worry no more as cyberspacehacker002@gmail.com can grant you access into any device. cyberspacehacker002@gmail.com can hack and get access into any device and app, cyberspacehacker002@gmail.com can clone any phone or app with even touching the device. Contact cyberspacehacker002@gmail.com today
2026-02-02