БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүнтэй өнөөдөр "Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт" 2026, Цэргийн алба хаагчдын үнэт зүйл, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллээр хувь хүн, байгууллага, нийгэм, төрийн үнэт зүйл, тэр дундаа цэргийн алба хаагчдын үнэт зүйл нь нэгэн үзүүрт сэтгэл, бүтээлч хандлага, тууштай байдал, хариуцлагатай байхын тулд үнэт зүйлд суурилсан хүний хөгжлийн төлөвлөлт, арга зүйг байгууллагын соёл болгон хэвшүүлэх, цэргийн алба хаагчдыг хөгжүүлэх, бүх талын нөөц боломжийг өргөжүүлэх, зайн сургалтын цахим платформыг хөгжүүлэх явдал юм гэв.
Мөн үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын тэргүүлэх чиглэл нь нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, кибер, мэдээлэл, хүрээлэн буй орчин бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх нь цэргийн алба хаагч бүрийн албаны ухамсар, хувь хүний оюуны болоод хандлагын бодит өөрчлөлт байх ёстойг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ