Уран гулгалтын түүхийг өөрчилж буй супер од

img

 

Эрэгтэй ганцаарчилсан уран гулгалтын супер од шинээр тодорч Миланы олимпод гялалзаж байна. АНУ-ын уран гулгагч Илья Малинин эрэгтэй ганцаарчилсан уран гулгалтын шинэ эрин үеийг эхлүүлсэн тамирчнаар нэрлэгдэж байна. Түүнийг спортын ертөнцөд “ дөрвөлсөн үсрэлтийн бурхан” гэж нэрлэх болсон. 2004 оны 12-р сарын 2-нд АНУ-д төрсөн Малинин уран гулгагч гэр бүлд өссөн бөгөөд эцэг, эх нь хоёулаа олон улсын түвшний тамирчид байсан. Тэрээр 2022 онд тэмцээний үеэр дэлхийд анх удаа дөрвөлсөн аксель (4A)-ийг амжилттай гүйцэтгэснээр уран гулгалтын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Малинины гол давуу тал нь техникийн хосгүй гүйцэтгэл. Тэр нэг программд олон төрлийн дөрвөлсөн үсрэлт амжилттай хийдгээрээ бусад тамирчдаас илт давуу бөгөөд энэ нь түүний техникийн оноог тогтмол өндөр байлгадаг. 2024 онд тэрээр Дэлхийн аварга болж, Grand Prix цуврал тэмцээнүүдэд давамгай амжилт үзүүлсэн. Гэсэн ч зарим шүүмжлэгчид түүний уран сайхны илэрхийлэл, мэдрэмжийг илүү хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Харин мэргэжилтнүүдийн зүгээс Малинины техникийн түвшин нь уран гулгалтын ирээдүйн стандартыг тогтоож байна хэмээн онцолжээ. Илья Малинин өнөөдөр уран гулгалтын боломжийн хязгаарыг тэлж буй тамирчин гэдгээрээ дэлхийн анхаарлын төвд байна. Тэрээр энэ сарын 7 д болсон уран гулгалтын баг ийн тэмцээнд гулгаж анхныхаа олимпийн гарааг нээсэн. Японы тамирчнаас бага зэрэг доогуур үнэлгээ авч 2 т эрэмблэгдэж байгаа ч ганцаарчилсан тэмцээнд түүний урд гишгэх тамирчин байхгүй болов уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Belle B:
I’m making over $19k a month working part time. I kept hearing other people tell me how much money they can make online so I decided to look into it. Well, it was all true and has totally changed my life. This is what I do……www.today.earn54.com
2026-02-09
Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash43.Com
2026-02-09