ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

img

 

Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад дайчдаа сар шинийн босгон дээр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн уулзалтад ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын ахмадын хорооны дарга чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам нар болон ЗХЖШ-ын газрын орлогч дарга нар, үе үеийн ахмад дайчид оролцсон юм. 

Арга хэмжээний нээлтэд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хэлсэнд үгэндээ Зэвсэгт хүчин 2025 онд улс орны бүтээн байгуулалт, Зэвсэгт хүчний бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, гадаад хамтын ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаа болон шинээр хэрэгжүүлсэн олон ажил арга хэмжээг ахмад дайчдадаа танилцуулж мэдээлэл өглөө.

Мөн ЗХЖШ-ын ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам тус хорооноос 2025 онд хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний танилцуулсан юм.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабаас 60, 70, 80 наснаас дээш ахмадуудад хүндэтгэлд үзүүллээ. Зэвсэгт хүчний хөгжилд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм ахмад дайчид Та бүхэнд сар шинэ дээ сайхан шинэлэхийг ерөөж, эрүүл энх, саруул сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ