Автобуснуудад ухаалаг хаалт суурилуулах эсэхийг туршиж байна

img

 

Нийтийн тээврийн зорчигчдыг төлбөрөө бүрэн төлдөг болгох зорилгоор автобусанд ухаалаг хаалт суурилуулах туршилтыг энэ сарын 1-нээс эхлүүлжээ. Тодруулбал, ДЮЦ ХХК өөрийн зардлаар Ч:19А “Гадна тойруугийн эцэс–Сансар” чиглэлийн нэг автобусанд уг төхөөрөмжийг суурилуулан ашиглаж байна.

Энэ талаар ДЮЦ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай "Нийтийн тээврээр зорчиж буй 10 хүний 4-5 нь төлбөрөө төлдөггүй зөрчил нийтлэг байдаг. Харин ухаалаг хаалтыг суурилуулснаар орлогын үзүүлэлтэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын дундаж орлогыг туршилт эхэлснээс хойших ес хоногийн орлоготой харьцуулахад өсөлт ажиглагдсан бөгөөд нэг сарын дараа нарийвчилсан дүн гаргана. Үүний үндсэн дээр уг төхөөрөмжийг цаашид нэмэлтээр суурилуулах эсэхийг шийднэ" гэсэн юм.

Ухаалаг хаалтыг БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд Yutong үйлдвэрийн автобусанд зориулагдсан, нэг минутад 34 хүн нэвтрүүлэх хүчин чадалтай аж. Зөвхөн хаалганы үнэ 4 сая орчим төгрөг бөгөөд системийн хөгжүүлэлтэд нэмэлт зардал гарсан байна.

Ослын үед автоматаар доош унах хамгаалалтын шийдэлтэй юм. Төхөөрөмж нь зорчигч картаа уншуулж байж нэвтрэх зохицуулалттай. Хэрэв төлбөр төлөөгүй бол хаалт нээгдэхгүй. Одоогоор бэлэн мөнгөөр зорчих иргэдийг жолооч товч дарж нэвтрүүлж байгаа бөгөөд цаашид бэлэн мөнгөний хайрцаг дээр уншигч төхөөрөмж суурилуулснаар 200, 300 төгрөг дутуу хийх зэрэг зөрчлийг арилгана гэж үзэж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Alexa Jason:
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-02-15