Ц.Элбэгдорж: Надаас юундаа ингэтлээ айдаг байнаа?

img

 

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтээс ирсэн зарим асуултад албан ёсны цахим хаягаараа дамжуулан хариулт өгчээ. Тэрбээр “Нэр усаа бичээд, гурван юм асуужээ. Тус бүрд нь хариулав. Олны санал бодолд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах нь миний зарчим. Яаж ч хэлж гүтгэсэн надад итгэж дэмждэг Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж яваа шүү” гэсэн байна.

  1. Эпштейн нарын монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.
  2. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байна аа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу!
  3. Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргнн:
Эх орноо зарж, хэлмэгдүүлэлтийг эргэн сэргээсэн новш
2026-02-16
Зочин:
Урвагч хулгайч
2026-02-16