"ИНҮТ” ТӨХХК инженерүүдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа
ICAO-ИЙН НИСГЭГЧ, ЖУРАМ ЗОХИОГЧ ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ НИСЛЭГЭЭР ҮНЭЛЭХ/БАТАЛГААЖУУЛАЛТЫН (FLIGHT VALIDATION) АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төвд 2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Initial Flight Validation for Pilots and Operators” (STP/ANS/029/IFVPO/284EN) сургалтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын хөтөлбөр нь ICAO-ийн Док 8168, Док 9906 баримт бичгүүдийн дагуу хэрэглэлийн нислэгийн журам (Instrument Flight Procedures)-ыг нислэгээр үнэлэх, баталгаажуулах нисгэгч болон нислэгийн журам зохиогч инженерүүдэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилготой.
ICAO-ийн Док 8168 (I, II боть), Док 9906 (2-р боть), мөн ЖУ-202 “Хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр баталгаажуулах журам”-ын 3.2-т заасны дагуу тус шаардлагад нийцсэн Монголын анхны дотооддоо мэргэшсэн хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулагч нисгэгч, мэргэжилтнүүдийг бэлтгэж гэрчилгээжүүлснээрээ уг сургалт нь онцлог юм.
Сургалтад:
“МИАТ” ТӨХК-иас CPL, ATPL үнэмлэхтэй 3 нисгэгч;
“Аэро Монголиа” ХХК-иас ATPL үнэмлэхтэй 2 нисгэгч;
“ИНҮТ” ТӨХХК-ийн хэрэглэлийн нислэгийн журмын 5 инженер тус тус хамрагдан гэрчилгээгээ авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ