Цалинтай ээжийн тэтгэмжийг нэмэх өргөдөлд 50,789 иргэн гарын үсэг зуржээ
Иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөл санаачилж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Д.Төгс-Арвижих санаачилсан бөгөөд одоогоор 50,667 иргэн гарын үсэг зурсан байна.
Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид төрөөс 50 мянган төгрөг олгодог. Энэ нь одоогийн зах зээл, тэтгэмжийн харьцаа хамааралд огт нийцдэггүй бөгөөд сүү, живх авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэж үзжээ. “D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн тус саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэгдэх журамтай.
Тус өргөдөлд санал авах хугацаа ирэх сарын 14-ний 17:41 цагт дуусна. Цахим өргөдөлд https://petition.parliament.mn/Detail... линкээр орж, саналаа өгнө үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ