УЛААНБААТАРТ -11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА

img

 

2026 оны 03-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -14...-16 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -12...-14 градус хүйтэн байна

05 цагт Улаанбаатар: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ