Адууны өдөрт ₮3 тэрбумыг зарцуулах уу?

img

 

Сүүлийн өдрүүдэд хот, Засгийн газрын хооронд нэг сонирхолтой сэдэв яригдаж эхэллээ. “Дэлхийн адууны өдөр” гэдэг олон улсын арга хэмжээг ирэх жил Улаанбаатарт зохион байгуулахтай холбоотойгоор ₮3 тэрбумыг нийслэлийн төсөвт суулгах тухай албан бичиг ирсэн талаар нийслэлийн Засаг дарга арай гэж ам нээв.

Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр, уг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсөв дээр тавих санал бүхий бичиг Шадар сайд Х.Ганхуягаас иржээ. Ингээд л “Адууны өдөрт ₮3 тэрбум?” гэсэн асуулт олон нийтийн сүлжээнд хөвөрч эхэлсэн байна.

“Дэлхийн адууны өдөр” гэж юу вэ?

Энэ бол Монголын санаачилгаар НҮБ-ын түвшинд батлагдсан олон улсын өдөр. Адуу, морин соёл, нүүдэлчдийн өв уламжлалыг дэлхийд сурталчлах зорилготой. Монгол Улс анх удаа уг арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Төлөвлөгөөнд олон улсын морьтон, жуулчдын оролцоо, морин спорт, соёлын үзүүлбэр, адууны өв соёлын үзэсгэлэн, сурталчилгаа, зохион байгуулалтын зардлууд багтаж байгаа гэх мэдээлэл бий

Албаныхны яриагаар энэ нь зүгээр нэг баяр биш, аялал жуулчлал, соёлын “брэнд” арга хэмжээ болох ёстой гэнэ.

₮3 тэрбум гэдэг хэр хэмжээний мөнгө вэ?

Энгийнээр тооцвол 3 тэрбум төгрөгөөр 2-3 дунд сургуулийн барилгын их засвар хийх боломжтой, нэг дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх хэмжээний санхүүжилт, эсвэл хэд хэдэн хорооны зам, гэрэлтүүлгийн ажлыг шийдэх хөрөнгө. Тиймээс л иргэдийн дунд “Яг одоо энэ мөнгө юунд илүү хэрэгтэй вэ?” гэсэн маргаан үүсгээд байгаа юм. Зарим нь соёл сурталчилж, жуулчин татах бол урт хугацаандаа ашигтай гэж үзэж байхад нөгөө хэсэг нь төсөв хүнд байгаа үед ийм арга хэмжээнд тэрбум тэрбумаар нь зарцуулах нь зөв үү гэх нийгмийн хэлэлцүүлэг хүчтэй өрнөж буй. Гэснээс хотын төсөв ямар байдалтай байгаа вэ? Нийслэлийн 2026 оны төсөв өмнөх онуудаас өссөн ч замын түгжрэл, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, дэд бүтцийн ачаалал гэх мэт асуудлууд хэвээрээ. Тиймээс нэмэлт зардал бүр улс төрийн маргаан дагуулж байгаа юм.Хотын даргын зүгээс одоогоор “бичиг ирсэн” гэдгийг л мэдээлсэн болохоос эцсийн шийдвэр гараагүй байна. Өөрөөр хэлбэл, ₮3 тэрбум шууд батлагдсан гэсэн үг биш болж таарлаа. Точвхондоо энэ бол зүгээр нэг баярын зардлын асуудал биш. Харин төсвийн бодлого, соёлын бодлого, улс төрийн шийдвэр гаргалт гэсэн гурван зүйл огтлолцсон цэг болж таарлаа. “Адууны өдөр” Монголын нэр хүндийг өсгөх үү, эсвэл иргэдийн бухимдлыг нэмэх үү гэдэг нь ил тод тооцоо, үр ашгийн бодит тайлбараас ихээхэн шалтгаалахаар болоод байна. Ямартаа ч ₮3 тэрбумын тухай яриа эхэлсэн, харин энэ мөнгө эцэстээ хаашаа шийдэгдэхийг хот, Засгийн газар, НИТХ-ын хэлэлцүүлэг л шийднэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash54.Com
2026-03-05