Нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүллээ

img

 

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн Өвдөлт намдаах кабинет нь нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүллээ.

Мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нь рентген хяналт дор хагалгааны ариун орчинд хийгддэг нарийн ажилбар бөгөөд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батсайханы удирдлага дор тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус эмнэлэг нь MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд тус дөхөм болж байна.

Нурууны мэдрэлийн TESI тарилга (Transforaminal Epidural Steroid Injection) гэж юу вэ?

Уг өвдөлт намдаах тарилга нь нурууны нугалам хоорондын нүхээр (мэдрэлийн гарах суваг) дамжуулан үрэвслийн эсрэг кортикостероид эмийг шууд мэдрэлийн ёзоорт тарьж, хавдар ба үрэвслийг бууруулж өвдөлтийг намдаадаг.

Хэрэглэх заалт:

• Нурууны дискний ивэрхий

• Суудлын мэдрэлийн өвдөлт (sciatica)

• Нурууны сувгийн нарийсал

• Мэдрэлийн ёзоор дарагдал

Үр дүн:

• Өвдөлт буурна

• Хөдөлгөөн сайжирна

• Мэс заслаас зайлсхийх боломж нэмэгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ