Н.Учрал төсөв тодотгоно

img

 

2026 оны улсын төсвийн урсгал зардлын өсөлтөд нийгмийн салбарын зайлшгүй хэрэгцээ, хуульд заасан нэмэгдлүүд голлон нөлөөлсөн талаар албаныхан тайлбарлаж байна. Энэ оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, харин суурь зарлага 29.6 их наяд төгрөг байхаар батлагдсан юм.

Урсгал зардал өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлжээ. Тухайлбал, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх хууль эрх зүйн шаардлагын хүрээнд 378 тэрбум төгрөгийн нэмэлт зардал үүссэн байна. Мөн хүүхэд, ахмад настны тоо өссөнтэй холбоотой халамжийн зардалд 45.3 тэрбум төгрөг, сурагчдын тоо нэмэгдсэнтэй уялдсан боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг тус тус нэмэгджээ. Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнөөр эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79 тэрбум төгрөгийн нэмэгдэл гарсан байна.

Хөрөнгө оруулалтын хувьд 2026 оны төсвийн удирдлагын цахим системд нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан 1712 төслийн санал иржээ. Эдгээрээс эрэмбэлэн 579 төслийг сонгож, 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан байна.

Үндэсний баялгийн сангийн хүрээнд төрөлжсөн сангуудын хуримтлал 5.5 тэрбум төгрөгт хүрэхээр тооцогдсон бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2 их наяд 186 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн ногдол ашгаас 372.9 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан байна.

Төсвийн сахилга, хэмнэлтийг сайжруулах зорилгоор нийслэл болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг 12.8 хувиар бууруулжээ.

Харин Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсөвт тодотгол хийхээ мэдэгдэж, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг дахин эрэмбэлэх бодлого баримтлахаа илэрхийлсэн. Ингэснээр энэ онд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг ач холбогдол, үр өгөөж, зардлын үр ашигт тулгуурлан дахин үнэлж, шаардлагагүй хэсгийг танах чиглэл баримтлах төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gregg Mendz:
HOW I RECOVERED MY LOST CRYPTOS FROM FAKE BROKER ONLINE.  I had lost over $152,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about, GEO COORDINATES HACKER. I contacted them providing the necessary information and it took the experts about 27hours to locate and help recover my stolen money. To anyone looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact GEO COORDINATES HACKER. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can contact GEO COORDINATES HACKER. By using  Email; (geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack 
2026-04-08
John K:
I’m making $23000 to $29000 a month working part time. I kept hearing other people tell me how much money they ws can make online so I decided to look into it. Well, it was all true and has totally changed my life. First month i received $24758 just working on the laptop for 3 hours per day. This is what I do…………www.work27.online
2026-04-07
John K:
Start making cash right now... Get more time with your family by doing jobs that only require for you to have a computer and an internet access and you can have that at your home. Start bringing up to $2700-$5700+Dollar per week . I've started this job and I've never been happier and now I am sharing it with you, so you can try it too. You can check it out here... Here is I started_______www.work27.online
2026-04-07