УЛААНБААТАРТ +14 ХЭМ ДУЛААН

img

 

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна.

2026 оны 04-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоос 5 градусаар дулаарч +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. Агаарын температур өмнөх хоногоос 9 градусаар дулаарч +12...+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоос 7 градусаар дулаарч +12...+14 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 25 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gregg Mendz:
HOW I RECOVERED MY LOST CRYPTOS FROM FAKE BROKER ONLINE.  I had lost over $152,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about, GEO COORDINATES HACKER. I contacted them providing the necessary information and it took the experts about 27hours to locate and help recover my stolen money. To anyone looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact GEO COORDINATES HACKER. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can contact GEO COORDINATES HACKER. By using  Email; (geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack 
2026-04-08