САНСРЫН ШИНЭ ЭРИН: АРТЕМИСИЙН ДАРАА ЮУ БОЛОХ ВЭ?
Сар бол зорилго биш шинэ эхлэл гэнэ. Энэ тухай НАСА- гийн удирдлагууд мэдэгдэж байна.
Артемис хөтөлбөр нь хүн төрөлхтнийг дахин сар руу хүргэсэн төдийгүй дахин нэгэн шинэ асуултыг дэлхий дахинд тавьж байна. Сарны дараа юу вэ? Хариулт нь энэ бол зүгээр нэг сарны аялал биш, харин сарнаас эхэлсэн сансрын шинэ эдийн засаг, шинэ өрсөлдөөн, шинэ соёлын эхлэл аж. Артемис бол үр дүн биш үргэлжлэх үе шат юм.
Aртемисийн дараах үеийг шинжлэх ухааны салбарынхан гурван том өөрчлөлтөөр тодорхойлж байна.
Энэ нь:
•Сарны тойрогт тогтмол ажиллагаатай станцууд
•Богино аялал биш — давтамжтай хүнтэй аялалууд
•Сарыг шинжлэх ухааны бааз болгон ашиглах шинэ загвар юм байна.
Сар бол “очиж үздэг газар” байхаа больж, ажиллаж, туршилт хийдэг талбай болж хувирна. Шинэ үеийн хамгийн чухал зорилго бол саран дээр бодит суурь байгуулах байна. Үүний тулд сарны өмнөд туйл дахь мөсийг ашиглах, мөн ус , хүчилтөрөгч, түлш боловсруулах, 3D хэвлэлээр барилга байгууламж босгох болно гэжээ. Ингэснээр хүн төрөлхтөн анх удаа дэлхийгээс өөр гаригт амьдрах систем бий болгоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ