Сурагчдаас ''эротик'' агуулгатай шалгалт авчээ

img

 

Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) анхаарлын төвд ордог. Уг шалгалтын өмнө уламжлал ёсоор Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг бөгөөд энэ нь их, дээд сургуульд элсэн суралцах залуусын эх хэлний мэдлэг, хэрэглээний түвшин, хэлний соёл, дархлааг үнэлэх зорилготой юм.

Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Шалгалтын эхэд Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урдаггүй” өгүүллэгийг ашигласан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Зарим эцэг эх, багш нарын зүгээс уг өгүүллэгийн агуулга сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцэхгүй байж болзошгүй хэмээн шүүмжилж байгаа бол салбарын удирдлагууд ч энэ асуудалд байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тухайн эх дээр үндэслэн сурагчид уншиж ойлгох чадвараа шалгуулж, нийт 10 асуултад хариулах даалгавар гүйцэтгэсэн бөгөөд энэ хэсэг нь шалгалтын нийт онооны тодорхой хувийг бүрдүүлсэн байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан уг асуудалтай холбогдуулан шалгалтын агуулгыг дахин нягтлах шаардлагатайг онцолж, холбогдох ажлын хэсгийг байгуулахаа мэдэгдсэн юм. Тэрбээр цаашид ЭЕШ-ын материалын сонголт, агуулгад илүү анхаарч, сурагчдын нас, онцлогт нийцсэн байдлыг хангах чиглэлд өөрчлөлт хийх шаардлагатайг дурдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Л.Энх-Амгалан огцрох ёстой. Порно өгүүллийг хүүхдүүдийн шалгалтанд зориуд ашиглаж, яам нь завхай зайданг зарлан сурталчилж байна.
2026-04-13