АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ДУНД "ТҮВШИН ТОГТООХ СОРИЛГО"-ЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img

 

Баянгол дүүрэг “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” хөтөлбөрийн хүрээнд багш нарынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Үүний нэг нь англи хэлний багш нарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүд бөгөөд өнгөрсөн 7 хоногт гэхэд багш нарын дунд "Англи хэлний түвшин тогтоох сорилго"-ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ сорилгод дүүрэг дэх төрийн өмчийн 23 сургуулийн нийт 264 багш хамрагдсан бөгөөд оролцогчдын тоо тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жилийн сорилгод нийт 215 багш хамрагдаж байсан юм.

Энэ удаагийн сорилгын онцлог нь багш нар маань “Pearson” олон улсын байгууллагын "Level test"-ийг 2 дахь удаагаа цахимаар өгснөөр өөрсдийн мэргэжлийн ур чадвараа өмнөх жилийнхтэйгээ харьцуулж харахаас гадна өөрийн түвшинг тодорхойлсон олон улсын Сертификаттай болж буйгаараа давуу талтай юм.

Түүнчлэн өнгөрсөн жил “Pearson” олон улсын байгууллагын "Level test"-ийг цахимаар өгч байсан багш нараас 40 багш Филиппин улс руу мэргэжил дээшлүүлэх 30 хоногийн сургалтад амжилттай хамрагдаж ирсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ