АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ “АЖЛЫН БАЙРТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img

 

Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдэд эцэг эхийнхээ ажлын орчин, мэргэжлийн онцлогийг таниулах, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, мөн эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааны талаар мэдлэг олгох зорилготой байв.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд яамны бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцаж, ажлын орчныг бодитоор мэдэрсэн төдийгүй салбарын онцлог, улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл авсан юм. Энэ нь тэдний мэдлэгийг нэмэгдүүлж, эцэг эхийнхээ ажил, мэргэжлээр бахархах сэтгэлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүллээ.

Яамнаас гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгаа, хүүхэд хамгааллыг дэмжих хүрээнд “Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмол дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид хүүхэд, гэр бүлд чиглэсэн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ