ХХААХҮЯ-НЫ АЛБАН ХААГЧДЫН ЗАЙНААС АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гаригт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах боломжоор хангах зорилгоор “Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 119 дүгээр тогтоол гарсан.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчдыг зайнаас ажиллуулах журам, зайнаас ажиллах хуваарийг баталлаа.
Яамны албан хаагчид ажлын зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд зайнаас ажиллах журмыг мөрдөж ажиллана.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ