ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО БА ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

img

 

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.04.17) “Салбар дах хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, зах зээлийн загварын шинэчлэл, дулаан хангамжийн системийн тулгамдсан асуудлууд, эрэлтийн удирдлага болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангиллын хэрэгцээ зэрэг асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ