ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

img

 

Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг тэлэх томоохон бүтээн байгуулалт болох “Туулын хурдны зам” төсөл хууль, стандартын дагуу үргэлжилнэ. 

БОУАӨЯ болон төсөл гүйцэтгэгч талуудтай хийсэн гурван талт уулзалтаар төслийг байгаль орчинд ээлтэй, стандартын дагуу хэрэгжүүлэх тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: 

Төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсанаар ажил төлөвлөгөөний дагуу, мэргэжлийн хяналт дор үргэлжлэнэ.

Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, мониторинг хийх тал дээр онцгой анхаарч хоёр жил тутамд аудитын хяналт хийж, ил тод байдлыг хангаж ажиллахыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэллээ.

“Туулын хурдны зам” нь Улаанбаатар хотын авто замын ачааллыг хуваалцахаас гадна байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцсэн, иргэдэд ээлтэй бүтээн байгуулалт байх болно хэмээн төслийн багийхан мэдэгдэж байна.

Бид хотынхоо хөгжил, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд бүх талын оролцоог ханган, хяналтыг сайжруулан ажиллах болно хэмээн төсөл хэрэгжүүлэгчид хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ