“Хаврын мэдээллийн яармаг 2026” зохион байгуулагдана
4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагаас 16 цаг хүртэл Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Хаврын мэдээллийн яармаг 2026” зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд Монгол дахь Японы ЭСЯ, Монголын Япон хэлний Багш нарын Холбооноос гадна Киотогийн дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Нагасакигийн их сургууль, Нагояагийн их сургууль, Риккёо их сургууль оролцож, тус бүрийн буланд ирсэн хүмүүсийн сонирхсон асуултад биечлэн хариулах болно.
Мөн Монгол дахь Японы ЭСЯ-наас тун удахгүй зарлагдах 2027 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэнэ.
Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд Та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.
Арга хэмжээний цахим хуудас: https://www.facebook.com/events/1469279681576040
Японы ЭСЯ
Утас: 11320777 /дотуур утас 122, 123/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ