Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна
НПГ-аас улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн гомдол, мэдээллийг шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэлд үндэслэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой байж болзошгүй асуудлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүрээнд хэрэг бүртгэлтийн шатанд шалгаж байгаа аж.
Шалгалтын явцад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл, мөн санхүүгийн эх үүсвэрийг нуун далдлах буюу мөнгө угаах шинжтэй үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагаас эдгээр асуудлыг тус тусад нь зүйлчилж, нотлох баримтыг цуглуулах, холбогдох этгээдүүдээс тайлбар авах зэрэг ажиллагааг явуулж байгаа талаар эх сурвалж онцоллоо.
Сүүлийн жилүүдэд улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэрэг, маргаан нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан дурдсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар одоогоор хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд зарим УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн байна. Эдгээр хэргүүд нь албан тушаалын гэмт хэрэг, төсвийн хөрөнгийн зарцуулалт, ашиг сонирхлын зөрчил зэрэг олон төрлийн асуудлыг хамарч байгаа аж.
Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой байж болзошгүй асуудлг хуулийн байгууллга шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн гомдлуудад дурдагдсан асуудал бүрээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Шалгалтын хүрээнд холбогдох баримт материал цуглуулах, санхүүгийн урсгалыг нягтлах, нэр дурдагдсан этгээдүүдээс тайлбар авах зэрэг ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор уг хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд яваа бөгөөд яллагдагчаар татсан эсэх талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.
Мөн хууль хяналтын байгууллагуудын мэдээлснээр, 2024–2026 оны хооронд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд үүний дагуу шалгалтын цар хүрээ өргөжиж, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч эхэлжээ. Хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул албан ёсны дүгнэлт гараагүй, эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэдгийг хууль хяналтын байгууллагаас онцолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ